ХИЛИЙН ЦЭРГИЙН 0130 ДУГААР АНГИД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ

A- A A+
ХИЛИЙН ЦЭРГИЙН 0130 ДУГААР АНГИД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
 

Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын прокурорын газраас Хилийн цэргийн 0130 дугаар ангийн захирагчийн санал болгосны дагуу алба хаагч, удирдах албан тушаалтнуудад тус бүрд нь сургалт зохион байгуулжээ. Эхний удаад зохион байгуулсан сургалтад тус ангийн хойшлуулшгүй ажиллагаа явуулах эрх бүхий албан тушаалтнууд оролцож, тэдэнд "Хойшлуулшгүй ажиллагаа явуулахад анхаарах зарим асуудал” сэдвээр хичээл заасан бол захиргааны зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулах эрх бүхий албан тушаалтнуудад "Захиргааны зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулахад анхаарах зарим асуудал” сэдвээр тус тус сургалт орсон байна. Харин дараагийн зохион байгуулсан сургалтыг явуулахдаа тус ангийн нийт албан хаагчид болон тэдний гэр бүлийг хамруулан "Гэр бүлийн хичирхийлэлтэй тэмцэх тухай хууль”, "Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль”-ийг тус тус танилцуулсан байна. Сургалтын явцад хууль зөрчсөн этгээдэд хүлээлгэх хариуцлага, иргэний эрх, үүргийн талаар харилцан ярилцаж, асуусан асуултанд хариулах зэргээр шинэчлэн батлагдсан хуулийг танилцуулан ажиллажээ.