СҮХБААТАР АЙМГИЙН ПРОКУРОРЫН ГАЗАР ХАМТАРСАН ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛАВ

A- A A+
СҮХБААТАР АЙМГИЙН ПРОКУРОРЫН ГАЗАР ХАМТАРСАН ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛАВ

 
Сүхбаатар аймгийн прокурорын газраас "2016, 2017 оны 1 дүгээр улиралд хэргийг шүүхээс нэмэлт мөрдөн байцаалтанд буцаасан үндэслэл цаашид анхаарах асуудал" сэдэвт хамтарсан зөвлөгөөнийг Сүхбаатар аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхтэй хамтран зохион байгуулжээ. Зөвлөгөөнд Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчид болон давж заалдах шатны шүүхийн шүүгч, Цагдаагийн газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах тасгийн хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагчид, Шүүхийн шинжилгээний алба, шинжээч нар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны албан хаагчид, прокурорууд оролцсон байна.  Хэлэлцсэн асуудлын хүрээнд оролцсон байгууллага бүр товч мэдээллүүд хийж хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаанд гарч буй алдаа зөрчил, хүндрэл бэрхшээл, түүнчлэн гэмт хэрэгт сэрдэгдсэн этгээдийг баривчлах, сэжигтэн, яллагдагчийг цагдан хорих, хорьж мөрдөх хугацаа сунгах, байцаан шийтгэх ажиллагаанд оролцогчийн эрхийг хангах, шинжээчийн дүгнэлттэй холбоотой олон тулгамдаж буй асуудлын талаар санал солилцжээ.