“ТЭНСЭГДСЭН ЭТГЭЭДЭД ХЯНАЛТ ТАВИХ ЖУРМЫН ХЭРЭГЖИЛТИЙН ӨНӨӨГИЙН БАЙДАЛ\" СЭДЭВТ ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО

A- A A+
“ТЭНСЭГДСЭН ЭТГЭЭДЭД ХЯНАЛТ ТАВИХ ЖУРМЫН ХЭРЭГЖИЛТИЙН ӨНӨӨГИЙН БАЙДАЛ\

 
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын 2 дугаар улирлын төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу харьяалагдах цагдаагийн хэлтсүүдийн нийтийн хэв журам хамгаалах тасгийн дарга, ахлах байцаагч, хэсгийн байцаагч нар, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх ажиллагаа хариуцсан тасгийн дарга, Шийдвэр гүйцэтгэгч нартай хамтарсан зөвлөгөөнийг зохион байгууллаа. Зөвлөгөөнөөр " Тэнсэгдсэн этгээдэд хяналт тавих журмын хэрэгжилтийн өнөөгийн байдал", танилцах ажиллагааны явцад илэрсэн зөрчлүүдийг арилгах, дахин энэ зөрчлийг гаргахгүй байх талаар харилцан ярилцаж, зөвлөлдсөн юм. Зөвлөгөөний төгсгөлд туслах прокурор П.Мөнхзул нийтийн хэв журам хамгаалах тасгийн ахлах байцаагч, хэсгийн байцаагч, шийдвэр гүйцэтгэгч нарт Ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих прокуроруудын зөвлөлгөөнөөс гарсан шийдвэрийг танилцуулж хэрэгжүүлж ажиллахыг үүрэг болгосон байна.