ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖЛЫГ ШАЛГАЖ, СУМДУУДАД АЖИЛЛАЖЭЭ

A- A A+
ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖЛЫГ ШАЛГАЖ, СУМДУУДАД АЖИЛЛАЖЭЭ

 
Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын прокурорын газраас Ховд аймгийн прокурорын газартай хамтран ажлын хэсэг байгуулан "Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, шинээр батлагдсан хуулиудыг сурталчилах, 2016 оны эрүү, хэв журмын нөхцөл байдалд дүн шинжилгээ хийх, хууль хяналтын байгууллагуудын үйл ажиллагааг сурталчилах, сумдын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн ажилтай танилцах” ажлын хүрээнд Ховд аймгийн Цэцэг, Мөст, Алтай, Үенч, Булган сумуудад энэ сарын 11-13-ны өдрүүдэд ажиллажээ. Ажлын хэсэгт Ховд аймгийн прокурор, хууль цаазын итгэмжит зөвлөх Н.Доржсүрэн, Булган сум дахь сум дундын прокурорын газрын ахлах прокурор, хууль цаазын ахлах зөвлөх Д.Түвшинтөгс, Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны дарга, цагдаагийн хурандаа Д.Цэрэндорж, Булган сум дахь Сум дундын цагдаагийн хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа С.Чимэддорж нарын удирдах албан тушаалтнууд болон бусад албаны хүмүүс багтсан байна. Сумдуудад ажиллах үеэр олон нийтэд прокурорын байгууллагын үйл ажиллагааг сурталчилах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх талаар яриа таниулга хийх, Ховд аймгийн болон тухайн сумдын 2016 оны эрүүгийн болон хэв журмын нөхцөл байдлыг танилцуулж дүн шинжилгээ хийх, шинэчлэн батлагдсан хуулиудыг танилцуулах зэргээр иргэдийг мэдээллээр ханган ажилласан байна. Дээрх ажилд Ховд аймгийн Цэцэг, Мөст, Алтай, Үенч, Булган сумдын 648 иргэд, төрийн албан хаагч хамрагджээ.