ХАРУУЛ ХАМГААЛАЛТ, НУУЦ ХАДГАЛАЛТ ХАМГААЛАЛТ, АЮУЛГҮЙ БАЙДАЛ СЭДЭВТ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

A- A A+
ХАРУУЛ ХАМГААЛАЛТ, НУУЦ ХАДГАЛАЛТ ХАМГААЛАЛТ,  АЮУЛГҮЙ БАЙДАЛ СЭДЭВТ СУРГАЛТ ЗОХИОН  БАЙГУУЛЛАА

Улсын Ерөнхий Прокурорын 2015 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн А/63 тоот тушаалаар батлагдсан "Прокурорын байгууллага, прокурор ажилтны аюулгүй байдлыг хангах журам” болон харуул хамгаалалт, нууц хадгалалт хамгаалалт, аюулгүй байдлыг ханган ажиллах журмын хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын прокурорын газраас "Харуул хамгаалалт, нууц хадгалалт хамгаалалт, аюулгүй байдал” сэдэвт сургалт зохион байгууллаа. Сургалтыг тус сумын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлтэй хамтран Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь Сум дундын Онцгой байдлын хэлтэс, Цагдаагийн хэлтэс, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэсэг, Соёлын төв, Завхан аймгийн Тосонцэнгэл сумысн 1, 2, 3, 4, 5 дугаар цэцэрлэг, МСҮТ, 1, 2 дугаар бүрэн дунд сургуулийн харуул хамгаалалтын ажилтнуудыг оролцуулан зохион байгуулжээ.  Сургалттай холбоотойгоор тус суманд үйл ажиллагаа явуулж буй аж ахуй нэгж байгууллагын жижүүр, харуул, хамгаалалтын ажилтнууд харуул хамгаалалтын үүрэг гүйцэтгэх үедээ баримтлан ажиллах журмыг  батлан гаргаж, журмын хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөлийн даргад үүрэг болгосон байна. Тус сургалтад 50 орчим жижүүр, харуул хамгаалалтын ажилтан оролцож, дээрх үйл ажиллагаанд хамрагдаж, харуул хамгаалалтын аюулгүй байдалтай холбоотойгоор онолын болон мэргэжлийн сургалт хичээлийг заалгуулжээ.