ЦАГДААГИЙН ХЭЛТСҮҮДТЭЙ ХАМТАРСАН ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ

A- A A+
ЦАГДААГИЙН ХЭЛТСҮҮДТЭЙ ХАМТАРСАН ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ

 
Хан-Уул дүүргийн прокурорын газрын жилийн ажлын төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу тус прокурорын газраас харъяа дүүргийн Цагдаагийн хэлтсүүдийн удирдлага, хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокуроруудын хамтарсан зөвлөгөөнийг зохион байгуулжээ. Зөвлөгөөнийг зохион байгуулахдаа тус дүүргийн цагдаагийн 1, 2 дугаар хэлтэст тус бүрд нь очсон байна. Тухайлбал, энэ сарын 18-ны өдөр цагдаагийн 1 дүгээр хэлтэст, энэ сарын 19-ний өдөр цагдаагийн 2 дугаар хэлтэст зөвлөгөөнийг зохион байгуулжээ. Зөвлөгөөнөөр  хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагааны чанар үр дүнг сайжруулах, ажлын доголдож байгаа үзүүлэлтүүдийг засах, удааширч байгаа болон түдгэлзүүлсэн хэргийн шийдвэрлэлтийг нэмэгдүүлэх талаар хэлэлцэж, зөвлөгөөнөөс хамтарсан тушаал гаргаж,  цаашид анхаарах чиглэлээр албан хаагчдад заавар чиглэл өгөхөөр шийдвэрлэсэн байна.