Булган аймгийн прокурорын газраас Хилийн цэргийн 0286 дугаар ангид очиж офицер, ахлагч нарт сургалт зохион байгуулжээ. Сургалтын гол зорилго нь прокурорын байгууллагын харилцаа хамтын ажиллагааг бэхжүүлж, тус ангийн бие бүрэлдэхүүнийг гэмт хэрэг сахилгын зөрчлөөс урьдчилан сэргийлэхэд чиглэгдсэн байна. Мөн хилийн зөрчлийг хууль зүйн дагуу шуурхай шийдвэрлэх, хилчдийн хууль эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх чиглэлийн хүрээнд хамтарсан төлөвлөгөө гаргажээ. Сургалтын үеэр аймгийн прокурор Г.Лхагвасүрэн " Захиргааны зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаа түүнд тавих прокурорын хяналт” болон "Хойшлуулашгүй ажиллагаа явуулах түүнд тавих прокурорын хяналт” сэдвээр сургалт зохион байгуулсан байна.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба