“ХЭРГИЙН ГАЗРЫН ҮЗЛЭГ ХИЙХЭД АНХААРАХ АСУУДЛУУД” СЭДВЭЭР СУРГАЛТ БОЛЖЭЭ

A- A A+
“ХЭРГИЙН ГАЗРЫН ҮЗЛЭГ ХИЙХЭД АНХААРАХ АСУУДЛУУД” СЭДВЭЭР СУРГАЛТ БОЛЖЭЭ


 

 

Хэнтий аймгийн Прокурорын газраас энэ сарын 13-14-ны өдрүүдэд тус аймгийн  Цагдаагийн газар, Шүүхийн Шинжилгээний албатай хамтран сургалт зохион байгуулжээ. Тус сургалтанд Хууль Сахиулах Их сургуулийн эрдэм шинжилгээний хүрээлэн, хууль сахиулах Иновацын төвийн эрхлэгч хууль зүйн ухааны доктор, цагдаагийн хурандаа Б.Жаргалсайхан оролцож, "Хэргийн газрын үзлэг хийхэд хэргийн нөхцөл байдлаас хамааран анхаарах асуудлууд” сэдвээр сургалт явуулсан байна. Түүний дараа Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Кримналистикийн шинжилгээний газрын Авто тээврийн лабораторын ахлах шинжээч, цагдаагийн ахмад Б.Галбадрах  "Тээврийн хэрэгсэлийн хөдөлгөөний аюулгүй байдал , ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг зөрчлийн үед хэргийн газрын үзлэгт оролцож байгаа шинжээч, хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч нараас үзлэг хийх, ул мөр бэхжүүлэх үед анхаарах асуудлууд” сэдвээр онолын хичээл сургалтыг тус тус хийжээ. Сургалтанд хамрагдсан 3 байгууллагын нийт албан хаагчид 4 багт хуваагдан "Хүн амины хэргийн газрын үзлэг, зам тээврийн осол хэргийн газрын үзлэг”-ийг хэрхэн хийх, анхаарвал зохих асуудлын талаар тодорхой өгөгдлөөр газар дээр нь үзлэг явуулсан байна.