БАЯНЗҮРХ ДҮҮРГИЙН ПРОКУРОРЫН ГАЗРААС ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ЧИГЛЭЛЭЭР ЯРИА ТАНИУЛГА ХИЙВ

A- A A+
БАЯНЗҮРХ ДҮҮРГИЙН ПРОКУРОРЫН ГАЗРААС ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ЧИГЛЭЛЭЭР ЯРИА ТАНИУЛГА ХИЙВ

Баянзүрх дүүргийн прокурорын газраас энэ сарын 19-21-ний өдрүүдэд Ерөнхий боловсролын 53,97, "Их шавь”цогцолбор сургууль, "Төгс дэлгэрэх” ерөнхий боловсролын сургууль, "Шилдэг” бүрэн дунд сургууль, "Их засаг лицей” сургуулийн ахлах ангийн сурагчдад болон тус дүүргийн 25 дугаар хорооны ажлын албаны зохион байгуулагч , хэсгийн ахлагч нартгэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр яриа таниулга хийжээ. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд хар тамхи түүний хор нөлөө, "Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай”, "Прокурорын байгууллагын тухай”, "Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай” хуулийг сурталчилах ажлыг зохион байгуулсан байна.Яриа таниулга, хууль сурталчлах ажилд 801 сурагч, төрийн байгууллагын 15 ажилтныг  хамруулж, ахлах бүлгийн сурагчдад гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг зөрчилд өртсөн тохиолдолд хаана, хэнд, хэрхэн хандах талаар харилцан ярилцаж, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын чиглэлээр санал асуулга авч ажилласан нь үр дүнтэй ажил болжээ. Мөн тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялаар шийтгэгдсэн 25 ялтанд Баянзүрх дүүргийн замын цагдаагийн газартай хамтран гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр яриа таниулга хийж "Санамж” бичиг гардуулсан байна.