ПРОКУРОРУУД МЭТГЭЛЦЭХ УР ЧАДВАРЫН СУРГАЛТАНД ХАМРАГДЛАА

A- A A+
ПРОКУРОРУУД МЭТГЭЛЦЭХ УР ЧАДВАРЫН СУРГАЛТАНД  ХАМРАГДЛАА
 Прокурорын байгууллагаас   дэвшүүлсэн Шүүхэд төрийг  төлөөлөх ажлыг өргөжүүлэх, прокуроруудын мэтгэлцэх ур чадварыг дээшлүүлэх зорилтын хүрээнд Хан-Уул дүүргийн  прокурорын газрын  прокурорууд "Мэтгэлцэх ур  чадвар”  сэдэвт пракитк сургалтанд хамрагдсан байна. Сургалтыг Улсын Ерөнхий прокурорын газрын Шүүхэд төрийг төлөөлөх хэлтсийн  хяналтын прокурор Г.Батчимэг  явуулжээ.  Прокурорууд дээрх сургалтад хамрагдсанаар  мэтгэлцэх ур ,чадвар мэтгэлцээний  талаар зохих  ойлголт, мэдлэг авахын зэрэгцээ улсын яллагчаас  шүүх хуралдаанд хэрхэн  мэтгэлцэж байгаа  талаар шүүх хуралдааны  явцын видео бичлэг үзэж, мэтгэлцэх явцад улсын яллагчаас гаргаж буй алдаа дутагдал, анхаарах асуудлын талаар  харилцан ярилцаж, санал  солилцсон байна.