Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын прокурорын газрын 2017 оны 2 дугаар улирлын ажлын төлөвлөгөөнд тусгагдсан "Прокурорын байгууллага, прокурор, ажилтны аюулгүй байдлыг хангах журмын хэрэгжилтийг сайжруулах” ажлын хүрээнд тус сум дахь онцгой байдлын хэлтсийн аврах гал унтраах 38 дугаар ангитай хамтран гамшгаас хамгаалах сургалт, галын тархалтыг унтраах үзүүлэх сургуулилтыг тус тус зохион байгуулжээ. Сургалтыг Булган сум дахь онцгой байдлын хэлтсийн аврах гал унтраах 38 дугаар ангийн захирагч, онцгой байдлын дэд хурандаа Б.Ганхуяг зохион байгуулсан бөгөөд сургалтад прокурор, ажилтнууд бүрэн хамрагдсан байна. Сургалтаар гал унтраах анхан шатны багаж хэрэгсэл, хэрэглэх заавар, галын үед авч хэрэгжүүлэх арга хэмжээ, галын бүлгэм хэрхэн ажиллах, байгууллагын галын дүрэм, гамшиг ослоос хэрхэн урьдчилан сэргийлэх тухай ойлголтуудын талаар мэдээлэл өгч, харилцан ярилцах хэлбэрээр сургалтыг зохион явуулжээ. Түүнчлэн гал, гамшиг гарсан үед гал унтраах байгууллагад дуудлага хэрхэн өгөх, энэ үед галын бүлгэм яаж ажиллах, дуудлагаар ирсэн галын машин техникийг зөв угтан авах, галын тархалтыг хэрхэн унтраах талаар тус хэлтсийн гал сөнөөгч нар прокурор, ажилтнуудад үзүүлэх тоглолтоор практик сургуулилтыг хийж гүйцэтгэн туршилт явуулсан байна.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба