ЭРҮҮЛ МЭНДИЙН УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ҮЗЛЭГТ ХАМРАГДАВ

A- A A+
ЭРҮҮЛ МЭНДИЙН УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ҮЗЛЭГТ ХАМРАГДАВ
\\


Прокурор ажилтны нийгмийн баталгааг хангах, ажил үүрэг гүйцэтгэх нөхцөл боломжийг бүрдүүлэх ажлын чиглэлээр Аймгийн нэгдсэн эмнэлэгтэй хамтран прокурор, ажилтнуудыг эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээнд  хамруулах арга хэмжээг зохион байгуулсан байна. Тус прокурорын газарт 6 хүний бүрэлдэхүүнтэй нарийн мэргэжлийн эмч нарын баг ажлын байранд нь ирж алба хаагчдад үзлэг, оношилгоо хийж, зохих зөвөлгөө, санамжийг өгчээ. Эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт 16 прокурор ажилтан буюу нийт ажилчдын 84.2 хувь нь хамрагдсан ба  цаашид нарийн үзлэг, шинжилгээнд хамрагдах боломжоор хангах юм байна.