ШАЛГАЛТААР ИЛЭРСЭН ЗӨРЧЛИЙГ АРИЛГУУЛАХ ТАЛААР МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН БАЙЦААГЧ НАРТ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

A- A A+
ШАЛГАЛТААР ИЛЭРСЭН ЗӨРЧЛИЙГ АРИЛГУУЛАХ ТАЛААР  МЭРГЭЖЛИЙН  ХЯНАЛТЫН БАЙЦААГЧ НАРТ СУРГАЛТ  ЗОХИОН БАЙГУУЛЛАА

 

 

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас тус дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтсийн улсын байцаагч нарын захиргааны зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулсан байдлыг 2017 оны 1 дүгээр улирлын байдлаар 11 улсын байцаагчийн 27 материалыг шалгажээ. Шалгалтын  явцад улсын байцаагч нар "шийтгэврийн хуудсыг буруу бичдэг, зөрчлийн тухай тэмдэглэл хөтөлдөггүй, зөрчлийг нотолдоггүй” зэргээр захиргааны зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулдаггүй зэрэг нийтлэг зөрчил илэрсэн байна. Уг шалгалтын дүнг Мэргэжлийн хяналтын хэлтсийн удирдлага болон улсын байцаагч нарт танилцуулж илэрсэн зөрчлийг арилгуулах талаар Дүүргийн прокурорын шаардлага хүргүүлжээ. Мөн тус мэргэжлийн хяналтын хэлтсийн улсын байцаагч нарт 2017 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр "Захиргааны зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулахад анхаарах асуудал, тэдний гаргаж буй нийтлэг зөрчил”-ийн талаар сургалт зохион байгуулж ажилласан байна.