ПРОКУРОРУУД ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИУДАД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ

A- A A+
ПРОКУРОРУУД ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИУДАД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
Ховд аймгийн прокурорын газрын 2 дугаар улиралд хийж гүйцэтгэх ажлын  төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу аймгийн прокуророор батлуулсан удирдамжийн хүрээнд төлөвлөгөө гарган прокурорууд "Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай” хууль болон Ховд аймгийн эрүүгийн нөхцөл байдал, үйлдэгдсэн гэмт хэрэг түүний шалтгаан нөхцлийн талаар 6 ерөнхий боловсролын сургуулийн 185 багш,албан хаагчдад яриа, таниулга хийж, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хийж гүйцэтгэсэн ажлыг сургууль тус бүрээр шалгажээ. Шалгалтыг 4 дүгээр сарын 11-17-ны өдрүүдийн хооронд орлогч прокурор Б.Цогтбадрах "Прогресс” бүрэн дунд сургууль, туслах прокурор Ж.Отгончимэг 12 жилийн 2 дугаар бүрэн дунд сургууль, хяналтын прокурорууд Ховд аймгийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа бусад ерөнхий боловсролын сургуулиуд дээр тус тус зохион байгуулсан байна. Тус ажлыг зохион байгуулах үеэр багш, ажилчдаас өөрсдийн санал хүсэлтээ илэрхийлж, асуулт асууж хариулт авсан бөгөөд энэхүү ажил нь аймгийн гэмт хэргийн гаралтыг бууруулах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын талаар үр дүнтэй томоохон  ажил болжээ.