ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН ПРОКУРОРЫН ГАЗАР НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛАВ

A- A A+
ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН ПРОКУРОРЫН ГАЗАР НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛАВ
 

 Говь-Алтай аймгийн прокурорын газраас Прокурорын байгууллагын үйл ажиллагааг ил тод, нээлттэй байлгах зорилтын хүрээнд аймгийн хуулийн байгууллагуудын хамтарсан нээлттэй хаалганы өдрийг зохион байгуулжээ. Дээрх үйл ажиллагаанд тус аймгийн Шүүхийн тамгын газар, Цагдаагийн газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба хамтран оролцсон байна. Аймгийн прокурорын газраас тус нээлттэй хаалганы өдрөөр Говь-Алтай аймгийн прокурорын газрын танилцуулга, Прокурорын байгууллагад өргөдөл, гомдол, хүсэлт гаргах, Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаанд оролцогчийн эрх үүрэг, гэмт хэргийн хор уршиг зэрэг мэдээлэл агуулсан гарын авлага, зөвлөмжийг иргэдэд тараах, санал асуулгын хуудас бөглүүлэх, иргэдийн сонирхсон асуултанд хариулт өгөх, өргөдөл гомдлыг хүлээн авах зэрэг үйл ажиллагааг зохион байгуулж,  орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгсэлээр мэдээлэл өгч ажиллажээ. Энэ үеэр Аймгийн прокурор, хууль цаазын итгэмжит зөвлөх Б.Ганбаатар тус аймгийн 2017 оны 1 дүгээр улирлын эрүүгийн нөхцөл байдлын талаарх мэдээллийг урьдчилан бэлтгэж төв талбайд байрлах дэлгэцээр иргэдэд хүргэсэн байна. Нээлттэй халаганы үеэр иргэдээс санал хүсэлт авч нэгтэн иргэдийн ирүүлсэн санал шүүмжлэлд дурьдагдсан асуудлуудыг цаашид анхаарч үйл ажиллагаандаа нэвтрүүлж ажиллахаар шийдвэрлэжээ.