“АРХИНД ДОНТОХ ӨВЧИН, ТҮҮНИЙ ХОР ХӨНӨӨЛ” СЭДЭВТ СУРГАЛТ БОЛЛОО

A- A A+
“АРХИНД ДОНТОХ ӨВЧИН, ТҮҮНИЙ ХОР ХӨНӨӨЛ”  СЭДЭВТ СУРГАЛТ БОЛЛОО

 Булган аймгийн Прокурорын газраас 2017 оны II улиралд хийж гүйцэтгэх ажлын төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу тус аймгийн хэмжээнд хорих ял эдлэхээс хугацааны өмнө тэнсэн суллагдсан, шүүхээс хорих ял нь тэнсэгдсэн, ял хойшлогдсон ялтнуудад гэмт хэрэг, захиргааны зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр 4 дүгээр сарын 27-ны өдөр яриа таниулга хийсэн байна. Яриа таниулгын эхэнд аймгийн прокурорын газрын Ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих ажил хариуцсан туслах прокурор, хууль цаазын ахлах зөвлөх Г.Баяраа 27 ялтанд "Архинд донтох өвчин, түүний хор хөнөөл”, "Гэмт хэрэг, захиргааны зөрчлийн хор уршиг, урьдчилан сэргийлэх арга” сэдвүүдээр сургалт хийжээ. Түүний дараа аймгийн Цагдаагийн газрын холбогдох албан тушаалтнууд, төрийн бус байгууллагын ажилтнуудаас мэдээлэл хийсэн байна. Улсын Ерөнхий прокурор, Цагдаагийн Ерөнхий газрын даргын 2016 оны 1 дүгээр сарын 8-ны өдрийн А/05, А/09 дугаар хамтарсан тушаалаар баталсан "Тэнсэгдсэн ялтанд хяналт тавих журам”-ын хэрэгжилтийг хангах зорилгоор яриа таниулгын ажлыг тус аймагт улирал бүр явуулж хэвшжээ.