Баянхонгор аймгийн Прокурорын газраас аймгийнхаа Цагдаагийн газартай хамтран 4 дүгээр сарын 24-ний өдөр шүүхээс хорих ялыг тэнссэн, хорих ял эдлэхээс хугацааны өмнө тэнсэн суллагдсан, ял хойшлогдож захиргааны хяналтанд авагдсан ялтнуудад хууль эрх зүйн болон хөдөлмөр халамж үйлчилгээний чиглэлээр мэдээлэл олгох, дахин гэмт хэрэг зөрчилд холбогдохоос урьдчилан сэргийлэх зорилгоор сургалт зохион байгуулсан байна.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба