ХАМТАРСАН УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

A- A A+
ХАМТАРСАН УУЛЗАЛТ  ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Ховд аймгийн Прокурорын газраас санаачилан Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Сангийн яам, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамдуудтай Улсын Ерөнхий прокурорын байгуулсан хамтран ажиллах санамж бичгийг хэрэгжүүлэх зорилгоор аймгийн төрийн байгууллагуудтай хамтран ажиллах төлөвлөгөө гарган ажиллаж байна. Хамтран ажиллах төлөвлөгөөг аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар,  Мэргэжлийн хяналтын газар, Татварын хэлтэс, Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэс,  Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Санхүү, төрийн сангийн хэлтсүүд зэрэг төрийн байгууллагуудтай байгуулжээ. Төлөвлөгөөг хэрэгжүүлэх ажлын явцад 4 дүгээр сарын 27-ны өдөр ажлын явц байдал төр, нийтийн ашиг сонирхол зөрчигдсөн, төрд хохирол учирсан тохиолдолд бүрт тухайн байгууллагын хүсэлтийг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд Прокурорын байгууллага хэрхэн оролцох, Захиргааны зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагааны талаар болон шинэчлэн батлагдах гэж буй Зөрчлийн тухай хуулиуд болон харилцан сургалт зохион байгуулах зэрэг цаг үеийн асуудлаар мэдээлэл солилцон ажилласан байна.