ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖИЛ ҮР ДҮНГЭЭ ӨГЧЭЭ

A- A A+
ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖИЛ ҮР ДҮНГЭЭ ӨГЧЭЭ
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх, Дүүргийн прокурорын газраас санаачлан дүүргийн Цагдаагийн 1,2 дугаар хэлтэс,Сүхбаатар дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн хамтарсан зөвлөгөөн боллоо.  Тус дүүргийн хэмжээнд 2016 онд 3151 гэмт хэрэг гарсан нь өмнөх 2015 оны мөн үеэс 1,8 хувиар буурч гэмт хэргийн илрүүлэлт 5,6 хувиар өссөн дүнтэйгарсан нь Цагдаагийн 1, 2 дугаар хэлтсийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажил үр дүнгээ өгчээ. Дээрх хамтарсан зөвлөгөөнөөр тус дүүргийн хуулийн байгууллагуудын өмнө тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцсэн байна.  Тухайлбал, сэжигтнийг баривчлах, яллагдагчийг цагдан хорих, захиргааны зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хүний эрхийг хангах талаар тус дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч М.Алдар, туслах прокурор Н.Мөнхнаран,Сүхбаатар дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн Мөрдөн байцаах тасгийн дарга, дэд хурандаа Б.Батдэлгэр , тус хэлтсийн ахлах байцаагч ахмад З.Золбаяр нар тус тус мэдээлэл хэлэлцүүлжээ. Мөн хамтарсан зөвлөгөөнд хэлэлцсэн асуудалтай холбогдуулан Сүхбаатар дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга Э.Ганбат, Дүүргийн прокурор Г.Бат-Очир нар гэмт хэргээс урьдчилан сэргийлэх талаар хуулийн байгууллагуудаас цаашид хамтран хийж хэрэгжүүлэх ажлын талаар харилцан санал солилцож үүрэг даалгавар өгсөн байна