13 СУМЫН 80 БАГИЙН ЗАСАГ ДАРГЫГ СУРГАЛТАД ХАМРУУЛАВ

A- A A+
13 СУМЫН 80 БАГИЙН ЗАСАГ ДАРГЫГ СУРГАЛТАД ХАМРУУЛАВ
 Сүхбаатар аймгийн Прокурорын газраас  санаачлан харъяа  13 сумынхаа 80  багийн засаг даргыг "Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулахад анхаарах зарим асуудал” сэдэвт сургалтад хамруулжээ. Сургалтын хүрээнд Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг харъяа багийн нутаг дэвсгэрийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжийг хэрхэн татан оролцуулах, багт чиглэсэн цогц арга хэмжээг зохион байгуулахад орон нутагт гарч буй хүндрэл бэрхшээл, иргэдийг соён гэгээрүүлэх ажлыг хэрхэн шат дараатайгаар хэрэгжүүлэх арга замын талаар  санал солилцож, харилцан ярилцсан байна. Түүнчлэн шинээр мөрдөгдөж буй Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд багийн засаг даргын эрх, үүргийг хэрхэн тогтоож өгсөн болон Гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх  "Хамтарсан баг"-ийг хэрхэн удирдаж ажиллах талаархи сургалтыг явуулжээ. Энэхүү ажил нь цаг үеэ олсон ач холбогдолтой арга хэмжээ болсон тухай сургалтанд оролцогчид онцолсон байна. Сургалтын явцад холбогдох гарын авлагаар ханган, тэдний эрх зүйн мэдлэгийг дээшлүүлж ажилласан байна.