ПРОКУРОР, АЖИЛТУУДЫН ДУНД СПОРТЫН ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛЖ, БИЕ БЯЛДАРЫН СОРИЛ АВЧЭЭ

A- A A+
ПРОКУРОР, АЖИЛТУУДЫН ДУНД СПОРТЫН ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛЖ, БИЕ БЯЛДАРЫН СОРИЛ АВЧЭЭ
Баянхонгор аймгийн Прокурорын газрын "Биеийн тамир,спортын салбар зөвлөл”-өөс өнгөрөгч амралтын өдрүүдэд прокурор, ажилтнуудын алжаалыг тайлах, амралт чөлөөт цагийг зөв зохистой өнгөрүүлэх үүднээс  нийт прокурор ажилтнуудын дунд "Гар бөмбөг”, "Сагсан бөмбөг”, "Теннис” "Даам” "Дартс” гэсэн спортын 5 төрөлт тэмцээнийг зохион байгуулжээ. Тэмцээний нийлбэр дүнгээр орлогч прокурор Б.Билэгсайхан ахлагчтай 2 дугаар баг тэргүүн байр эзэлсэн байна. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2010 оны 53 дугаар зарлиг, аймгийн Засаг даргын 2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн а/288 дугаар захирамжийн  хэрэгжилтийг хангуулах болон Прокурорын байгууллагын биеийн тамир, спортын зөвлөлийн 2017 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу  байгууллагын нийт прокурор, ажилтнуудаас хурд, хүч, уян хатан, тэнцвэр, тэсвэр тэвчээр гэсэн 5 үндсэн үзүүлэлтээр бие бялдарын сорилыг авч , бие бялдрын түвшинг тогтоож, ажилласан байна.