ТОДОРХОЙ АЛБАН ТУШААЛ ЭРХЛЭХ, ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛАХ ЭРХ ХАСАХ ЯЛААР ШИЙТГҮҮЛСЭН ЯЛТНУУД СУРГАЛТАД ХАМРАГДЖЭЭ

A- A A+
ТОДОРХОЙ АЛБАН ТУШААЛ ЭРХЛЭХ, ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛАХ ЭРХ ХАСАХ  ЯЛААР ШИЙТГҮҮЛСЭН ЯЛТНУУД СУРГАЛТАД ХАМРАГДЖЭЭ
 Төв Аймгийн прокурорын газраас тус аймгийн хэмжээнд тодорхой албан тушаал эрхлэх үйл ажиллагаа явуулах эрх хасах ялаар шийтгүүлэн ял эдэлж байгаа ялтнуудад сургалт явуулжээ. Сургалтыг явуулахдаа Улсын Ерөнхий прокурорын 2015 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн А/89 дугаартай тушаалаар батласан "Ял эдлүүлэх ажиллагаанд тавих прокурорын хяналтын заавар”, Улсын Ерөнхий прокурорын 2015 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн А/91 дугаартай тушаалаар батласан "Прокурор хилийн хориг тавих, цуцлах журам” болон Хууль зүйн сайдын 2013 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн А/130 дугаартай тушаалаар батласан "Тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрх хасах ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих журам”-ыг үндэслэн эрх зүйн баримт бичгүүдээр сургалт явуулсан байна.  Дээрх сургалтыг тус Аймгийн прокурорын газрын Ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор Б.Энхболд удирдан явуулж, сургалтын төгсгөлд заасан сэдвийн хүрээнд оролцогчдоос тестээр шалгалт авч, үр дүнг тооцож, ялтнуудтай "Санамж” бичиг байгуулсан байгуулжээ.