ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН ПРОКУРОРЫН ГАЗРААС ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖЛЫГ ЗОХИОН БАЙГУУЛАВ

A- A A+
ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН ПРОКУРОРЫН ГАЗРААС ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖЛЫГ ЗОХИОН БАЙГУУЛАВ
Өвөрхангай аймгийн прокурорын газраас гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд 4 дүгээр сарын 17-21-ний өдрүүдэд аймгийн Хууль эрх зүйн хэлтэс, Цагдаагийн газар, Мэргэжлийн хяналтын газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба, Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар зэрэг байгууллагуудтай хамтран Өвөрхангай аймгийн Төгрөг, Богд, Гучин-Ус, Хайрхандулаан, Нарийнтээл, Баруунбаян-Улаан сумдад ажилласан байна. Аймгийн прокурор Ш.Дамдинбазараар ахлуулсан ажлын хэсгийнхэн дээрх сумдад өөр өөрийн чиглэлээр байгууллагынхаа үйл ажиллагааг сурталчилж, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр яриа таниулга хийж, гарын авлага материал тарааж, шинээр батлагдан мөрдөгдөж буй хуулиудын талаар сургалт явуулж, сумдын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн ажлыг шалгаж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгчээ. Энэ үеэр аймгийн прокурорын газраас гэмт хэргээс урьдчилан сэргийлэх утга агуулга бүхий 2 шторкийг иргэдэд үзүүлж, 18 төрлийн 200 гаруй гарын авлага, хуудас тараасан байна. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр явуулсан дээрх сургалт, хэлэлцүүлэгт нийт 6 сумын 423 иргэн хамрагджээ. Гэмт хэргээс урьдчилан
 сэргийлэх ажил 6-р сарыг дуустал бусдад сумдад үргэлжлэх юм байна.