“ГЭР БҮЛИЙН ХҮЧИРХИЙЛЭЛТЭЙ ТЭМЦЭХ ТУХАЙ” ХУУЛИЙГ СУРТАЛЧЛАН ТАНИУЛЛАА

A- A A+
“ГЭР БҮЛИЙН ХҮЧИРХИЙЛЭЛТЭЙ ТЭМЦЭХ ТУХАЙ” ХУУЛИЙГ СУРТАЛЧЛАН ТАНИУЛЛАА
Дорнод аймгийн Прокурорын газраас Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр баталсан II улирлын үйл ажиллагааны төлөвлөгөөний дагуу 4 дүгээр сарын 23-28-ны өдрүүдэд тус аймгийн Чойбалсан хотын төвд үйл ажиллагаа явуулж буй Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв, Политехникийн коллеж, Дорнод Их сургууль, ерөнхий боловсролын Шинэ зуун, Flower сургуулиудын багш ажилчид, оюутан, сурагчдад сургалт яриа таниулга хийж ажиллажээ. Сургалт, ярилцлагын хүрээнд Дорнод аймгийн 2016 он, 2017 оны 1 дүгээр улирлын Эрүүгийн нөхцөл байдал, шинээр батлагдсан "Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай” хуулийн талаар прокурорууд мэдээлэл хүргэсэн байна.  Түүнээс гадна "Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай" хууль, түүний зорилт,гэр бүлийн хүчирхийллийг илрүүлэх, таслан зогсоох, хохирогч, түүний гэр бүлийн бусад гишүүний амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдлыг хамгаалах, төрийн үйлчилгээ үзүүлэх, урьдчилан сэргийлэх ажиллагаа болон Эрүүгийн хууль, Захиргааны хариуцлагын тухай хуульд орсон нэмэлт, өөрчлөлтийн талаар яриа таниулга хийжээ. Мөн сургалтад оролцогчдод эрх зүйн мэдлэг олгох мэдээлэл бүхий урьдчилан бэлтгэсэн гарын авлага, сурталчилгааны материалыг тараах байдлаар хууль сурталчлах ажлыг амжилттай зохион байгуулж ажилласан байна.