ЦЭРГИЙН АНГИЙН АЛБА ХААГЧДАД ХУУЛЬ СУРТАЛЧИЛЖЭЭ

A- A A+
ЦЭРГИЙН АНГИЙН АЛБА ХААГЧДАД ХУУЛЬ СУРТАЛЧИЛЖЭЭ
Дорноговь аймгийн прокурорын газраас Зүүнбаян дахь Зэвсэгт хүчний 336 дугаар ангиас гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хийж байгаа ажлыг аймгийн прокурорын баталсан шалгалтын удирдамжаар шалгажээ. Шалгалтын явцад тухайн цэргийн анги байгууллага офицер, ахлагч, гэрээт энгийн ажилчид болон хугацаат цэргийн алба хаагч нарын дунд хууль тогтоомж судлах, сурталчлах, тайлбарлан таниулах,тэдний хууль эрх зүйн мэдлэг дээшлүүлэх, цэргийн алба хаагч нараас хууль мөрдөж хэрэгжүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх талаар зохион байгуулж байгаа ажил байдалтай нь танилцсан байна. Энэ үеэр аймгийн прокурорын газрын туслах прокурор Ж.Айжуу цэргийн анги байгууллагын бие бүрэлдэхүүнд аймгийн прокурорын газраас 2017 оны 1 дүгээр улиралд хийсэн ажил, Аймгийн нутаг дэвсгэрт 2017 оны 1 дүгээр улиралд үйлдэгдсэн эрүүгийн хэрэг, гарсан захиргааны зөрчил шийдвэрлэсэн талаар танилцуулж, прокурорын байгууллагаас гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хийж байгаа ажлын талаар мэдээлэл хүргэж, харилцан ярилцаж,  прокурорын байгууллагын үйл ажиллагааг иргэд олон нийтэд сурталчлах ажлыг зохион байгуулжээ. Мөн тус ангийн офицер, ахлагч, гэрээт энгийн ажилчид, хугацаат цэргийн алба хаагч 160 гаруй хүнд Эрүүгийн хуульд заасан цэргийн гэмт хэргийн тухай, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хууль, Захиргааны хариуцлагын тухай зэрэг хуулиудыг тайлбарлан таниулж, тэдний сонирхсон асуултанд хариулт өгч, цэргийн анги байгууллагад алба хаагч нараас хуулийг нэг мөр хэрэгжүүлэхэд анхаарах асуудлын талаар зөвлөгөө өгч, аймгийн прокурорын газраас хууль тогтоомжийн асуудлаар боловсруулсан гарын авлага, боршур, сурталчилгааны  материалууд, сонин зэргийг тараан өгч ажилласан нь тэдний эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэхэд үр дүнтэй арга хэмжээ болсон байна.