ОНЦГОЙ БАЙДАЛ ҮҮССЭН БОЛЗОШГҮЙ ҮЕД ХЭРХЭН АЖИЛЛАХ ТАЛААР ЗААВАРЧИЛГАА ӨГЧЭЭ

A- A A+
ОНЦГОЙ БАЙДАЛ ҮҮССЭН БОЛЗОШГҮЙ ҮЕД ХЭРХЭН АЖИЛЛАХ ТАЛААР ЗААВАРЧИЛГАА ӨГЧЭЭ
Багануур дүүргийн прокурорын газраас нийт прокурор, захиргаа, үйлчилгээний ажилтнуудыг хамруулан "Тусгай хэрэгсэл хэрэглэх”,  "Байгууллагын байр обьектийн хамгаалалтыг хэрхэн зохион байгуулах”, "Гал түймрээс урьдчилан сэргийлэх тухай ойлголт”, "Гал түймэр гарсан үед унтраах, галын техник хэрэгслийг хэрхэн ашиглах, дадлага олгох тухай” сэдвээр  шат дараалалттайгаар сургалт зохион байгуулсан байна. Сургалтад хамрагдсан захиргаа үйлчилгээний ажилтнууд Онцгой байдлын хэлтсийн дадлагын талбай дээр зохиомлоор асаасан галыг галын хор хэрэглэн унтрааж онолын мэдлэгээ бататган, Онцгой байдлын хэлтсийн үйл ажиллагаа, гал унтраах техник хэрэгсэлтэй танилцжээ.