1. Хорихоос өөр төрлийн ялаар шийтгэгдсэн буюу ял хойшлогдсон, ял эдлээд суллагдсан, захиргааны хяналтад байгаа иргэдийг нийгэмшүүлэх, албан бус боловсрол олгох, мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвд сургах, ажлын байраар хангах ажлыг холбогдох байгууллага албан тушаалтнуудтай хамтран зохион байгуулах,
2. Хулгай болон малын хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх, Хүүхэд залуучуудыг осол эндэгдэл зөрчлөөс урьдчилан сэргийлэх, Хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, Архи согтууруулах, хартамхи, мансууралтай тэмцэх дүүргийн дэд зөвлөлүүдийн болон хороодын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх арга зүйн дэд зөвлөлийн ажлыг улирал бүр шалган мэргэжил арга зүйн удирдлагаар хангаж ажиллах талаар арга хэмжээ авч ажиллахыг зөвлөмжиндөө дурдсан байна.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба