БАЯНЗҮРХ ДҮҮРГИЙН ПРОКУРОРЫН ГАЗРЫНХАН УСАН СПОРТООР ХИЧЭЭЛЛЭЖ ЭХЭЛЛЭЭ

A- A A+
БАЯНЗҮРХ ДҮҮРГИЙН ПРОКУРОРЫН ГАЗРЫНХАН УСАН СПОРТООР ХИЧЭЭЛЛЭЖ ЭХЭЛЛЭЭ
Баянзүрх дүүргийн прокурорын газрын биеийн тамир, спортын салбар зөвлөлөөс тус дүүргийн Усан спорт сургалтын төвтэй хамтран ажиллах гэрээ байгуулж, 50 хувийн хөнгөлөлттэй нөхцлөөр прокурор, ажилтнуудыг усан спортоор хичээллүүлэхээр болсон байна. Эхний ээлжинд 15 прокурор, ажилтнууд сургалтанд хамрагдаж, 2 сарын хугацаанд усан спортын анхан, дунд шатны мэдлэг олж авахаар болжээ. Цаашид бүх прокурор, ажилтнуудыг дэс дараалалтайгаар усан спортын анхан, дунд шатны сургалтанд хамруулах зорилтыг дэвшүүлсэн байна.