“ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖИЛД СЭТГҮҮЛЧДИЙН ОРОЛЦОО” СЭДЭВТ СУРГАЛТ БОЛЖЭЭ

A- A A+
“ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖИЛД СЭТГҮҮЛЧДИЙН ОРОЛЦОО” СЭДЭВТ СУРГАЛТ БОЛЖЭЭ
Баян-Өлгий аймгийн прокурорын газраас санаачлан жил бүрийн 5 дугаар сарын 03-ны өдөр болох Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг тохиолдуулан тус аймагт үйл ажиллагаа явуулж буй сэтгүүл, сонин, FM, радио, телевизүүдийн бүх сэтгүүлчдэд  "Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд сэтгүүлчдийн оролцоо” сэдвээр орлогч прокурор А.Турдыбек  сургалт явуулжээ.  Сургалтын хүрээнд Эрүүгийн хууль тогтоомжийн хэрэгжилтийн өнөөгийн байдал,  прокурорын байгууллагын үүрэг, оролцооны  талаар  хэлэлцүүлэг зохион байгуулсан байна. Хэвлэл мэдээллийн албаны үйл ажиллагаа хөгжихийн хэрээр ард иргэдэд үнэн зөв мэдээлэл хүрэх, тэднийг аливаа  нэгэн үйл ажиллагаанд уриалан дуудах, татан оролцуулахад олон нийтийн радио, телевизийн оролцоо чухал байдаг.   Энэ үүднээсээ тус хэлэлцүүлгийн үеэр амьдарч буй нийгмийн хөгжлийн талаар мэдээлэл сайтай байж, оновчтой шийдвэр гаргах, хууль, шударга ёсыг сахиулах, авилга, дарангуйлал, шударга бус явдлыг илрүүлэн тэмцэх боломжтой болдог, үүний төлөө хэвлэл мэдээллийн алба өөрийн үүргээ аюулгүй орчинд зүй зохистой гүйцэтгэх замаар бэхжин хөгжих чадвартай байх ёстой гэдэгт санал нэгдэж, Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний  өдрийг тохиолдуулан  ийнхүү сэтгүүлчдийг хүлээн авч байгаад  сэтгүүлчид баярлаж талархснаа илэрхийлжээ. Дээрх арга хэмжээг аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй бүх хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр  сурталчлан олонд мэдээллэсэн байна.