“ҮНДЭСНИЙ БИЧИГ БИДНИЙ БАХАРХАЛ” СЭДЭВТ ТЭМЦЭЭНД ПРОКУРОРУУД АМЖИЛТТАЙ ОРОЛЦОВ

A- A A+
“ҮНДЭСНИЙ БИЧИГ БИДНИЙ БАХАРХАЛ” СЭДЭВТ ТЭМЦЭЭНД ПРОКУРОРУУД АМЖИЛТТАЙ ОРОЛЦОВ
 Булган аймгийн Боловсрол соёлын газраас зохион байгуулсан "Үндэсний бичиг бидний бахархал” сэдэвт монгол бичгийн тэмцээнд Булган аймгийн прокурорын газрын  прокурор, ажилчдын хамтарсан 5 гишүүний бүрэлдэхүүнтэй баг  оролцож мэдлэг чадвараа сорьжээ. Тус тэмцээний гол зорилго нь Монгол хэлний тухай хуулийг хэрэгжүүлэх, үндэсний бичиг соёлын өдрийг утгаж иргэдийн Монгол бичгийн мэдлэг чадварыг сорих, түүний хэрэглээг нэмэгдүүлэхэд чиглэгдсэн байна. Дээрхи тэмцээнд хуулийн болон төрийн байгууллагуудын 10 баг оролцож "3 минутанд багтааж мэндчилгээ хүргэх, багийн бүх гишүүд монгол бичгээр унших, бичих, багийн 1 гишүүн монгол бичгийн цахим  бичвэр бичих, нэр үг болон үйл үгийн нөхцөлүүдийг таних”  зэрэг даалгаваруудыг гүйцэтгэн өрсөлдөж тус аймгийн прокурорын газрын "Монгол бичиг”  баг амжилттай оролцжээ.