БГД-ИЙН ПРОКУРОРЫН ГАЗРЫН ПРОКУРОРУУД “МЭТГЭЛЦЭХ УР ЧАДВАР, МЭТГЭЛЦЭЭН” СЭДЭВТ СУРГАЛТАНД ХАМРАГДЖЭЭ

A- A A+
БГД-ИЙН ПРОКУРОРЫН ГАЗРЫН ПРОКУРОРУУД  “МЭТГЭЛЦЭХ УР ЧАДВАР, МЭТГЭЛЦЭЭН” СЭДЭВТ СУРГАЛТАНД ХАМРАГДЖЭЭ
Улсын Ерөнхий Прокурорын газрын Шүүхэд төрийг төлөөлөх хэлтсийн хяналтын прокурор Х.Батчимэг тус прокурорын газарт "Мэтгэлцэх ур чадвар, мэтгэлцээн” сэдвээр сургалт зохион байгуулсан байна. Сургалтыг мэтгэлцэх ур чадварын талаар онолын болон практик арга барилыг хослуулан, прокуроруудтай асуулт, хариулт, харилцан санал солилцох арга хэлбэрээр явуулжээ.  Мөн тус прокурорын газрын прокуроруудаас шүүх хуралдаанд улсын яллагчаар оролцсон шүүх хуралдааны бичлэгийг үзүүлэн болгон ашиглаж, прокуроруудын шүүх хуралдааны бэлтгэл ажиллагаа, илтгэх чадвар, яллах болон цагаатгах талыг нотлож буй байдал, ялын шүүмжлэл, эсрэг талын байр суурь, өмгөөлөгч нартай хэрхэн мэтгэлцэж буй байдал зэрэгт үнэлэлт өгч, цаашид анхаарах асуудлын талаар дүгнэлт хийн прокуроруудад зөвлөгөө өгсөн  үр дүнтэй сургалт болсон байна.