ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГТ “ИРГЭДИЙН ОРОЛЦООТОЙ-ХЯНАЛТТАЙ ОРЧИН” ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

A- A A+
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГТ “ИРГЭДИЙН ОРОЛЦООТОЙ-ХЯНАЛТТАЙ ОРЧИН” ЗӨВЛӨГӨӨН  ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
Чингэлтэй дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөл, Засаг даргын Тамгын газар хамтран Олон Улсын Найрамдал төвд Чингэлтэй дүүргийн хэв журмын урамшилт эргүүл, гудамж байрны нийтийн эргүүлүүдийн "Иргэдийн оролцоотой-Хяналттай орчин” зөвлөгөөнийг энэ сарын 4-ны өдөр зохион байгууллаа. Зөвлөгөөнд Чингэлтэй дүүргийн ИТХ-ын дарга, Чингэлтэй дүүргийн Засаг дарга, Дүүргийн прокурор болон Дүүргийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга, Дүүргийн Засаг даргынТамгын газрын дарга, Цагдаагийн 1,2 дугаар хэлтэс, Дүүргийн Замын цагдаагийн хэлтэс, Онцгой байдлын хэлтэс, Дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтэс,Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтэс албадын дарга нар оролцож мэдээлэл хийсэн юм. Зөвлөгөөний үеэр дүүргийн хөгжилд хувь нэмэр оруулан, эрхэлсэн ажилдаа амжилт гаргасан хүмүүсийг үнэлж ИТХ, Засаг даргын Тамгын газар, Дүүргийн прокурорын газар, Цагдаагийн 1,2 дугаар хэлтэс, Замын цагдаагийн хэлтсээс 30 хүнийг шагнаж урамшууллаа. Зөвлөгөөнд Чингэлтэй дүүргийн 19 хорооны гудамж байрны нийтийн эргүүл, хэв журмын урамшилт эргүүл 750 гаруй хүмүүс оролцсон бөгөөд Улсын Ерөнхий прокурорын газрын "Сургалт, Судалгааны төв”-өөс  хяналтын прокурор Г.Оюунболдыг урьж "Гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд олон нийтийн оролцоо” сэдвээр 2 цагийн сургалт, яриа таниулга хийлээ.