1. Баг тус бүрийн мэндчилгээ
2. Танин мэдэхүйн асуулт
3. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль, Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах тухай хууль, Архидан согтуурахтай тэмцэх тухай, Тамхины хяналтын тухай хуулиудын хүрээнд боловсруулсан баг тус бүр 3 асуулт
4. Багийн ахлагч нарын дундах асуулт / хариулт/-ын тэмцээн
5. "60 секунд” хөгжөөнт тэмцээн
6. Багуудын хөгжөөнт дэмжигчдийн төлөөлөл асуулт/ хариулт/-ын тэмцээн гэх мэт төрлүүдээр зохион явуулжээ.
"Элсэн цаг” мэдлэг сорих танин мэдэхүйн тэмцээн, оюутан, сурагчдын идэвхи оролцоог нэмэгдүүлэх, мөн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх зорилгоор зохион явуулж эхний 3 байрыг шалгаруулж өргөмжлөл, үнэ бүхий зүйлээр шагнаж урамшуулсан байна.
Тус тэмцээнд сургууль тус бүрээс 1 баг гишүүнтэй, нэр, уриатай оролцож хууль тогтоомж, танин мэдэхүйн асуултанд амжилттай хариулж ялагчаа тодруулан өрсөлдөж, Монгол Улсын Их Сургуулийн харьяа Завхан сургууль 1 дүгээр байр, Соёл Урлагийн Их Сургуулийн харьяа Хөгжим бүжгийн коллежи 2 дугаар байр, Политехникийн коллежи 3 дугаар байранд тус тус оржээ. Оюутан, сурагчдын хууль эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, холбогдох гарын авлагаар хангах ажлын хүрээнд Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуулийн холбогдох зүйл заалт, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль, Тамхины хяналтын тухай хууль, Архидан согтууруулахтай тэмцэх тухай хууль зэрэг 200 гаруй боршюр, санамж, зөвлөм, гарын авлага бусад холбогдох материалуудыг оюутан сурагчидад тарааж ажилласан байна. "Элсэн цаг” мэдлэг сорих танин мэдэхүйн тэмцээнд аймгийн прокурорын газрын Ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих туслах прокурор Ц.Эрдэнэтуяа, Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд тавих хяналтын ажлыг хариуцсан хяналтын прокурор Б.Төрболд, Цагдаагийн газрын Олон нийттэй харилцах ажил хариуцсан ахлах байцаагч, а/х Ж.Баярмаа, Улиастай сумын Жинст багийн хэсгийн байцаагч д/ч Ч.Пүрэвжаргал нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг тэмцээнийг амжилттай зохион байгуулж ажиллажээ.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба