ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖЛЫН ХҮРЭЭНД НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛАВ

A- A A+
ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖЛЫН ХҮРЭЭНД  НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛАВ

Ховд аймгийн Прокурорын газраас санаачлан гэмт хэргээс урдьдчилан сэргийлэх, хууль сурталчлах, хууль хяналтын байгууллагуудын үйл ажиллагааг олон нийтэд хүргэх нээлттэй хаалганы өдөрлөгийг Ховд аймгийн Шүүх, Прокурор, Цагдаа, Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх алба, Шүүхийн шинжилгээний алба, Гадаадын иргэн харъяатын газрын баруун бүс дэх газар зэрэг байгууллагууд хамтран энэ сарын 5-ны өдөр Ховд аймгийн Жаргалант сумын "Ард Аюуш”-ийн төв талбайд зохион байгуулжээ. Нээлттэй хаалганы өдөрлөгийн үеэр оролцогч байгууллагууд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, хууль сурталчлах, яриа таниулга хийх, зөвлөгөө өгөх, санал, хүсэлт, гомдол хүлээн авах, байгууллагынхаа үйл ажиллагааг сурталчлах зэрэг ажлуудыг зохион байгуулсан нь үр дүнтэй ажил болсон байна. Өдөрлөгийн  үеэр иргэдээс ирүүлсэн санал, хүсэлт, гомдлыг хүлээн авч, хуулийн дагуу шийдвэрлэж, ирүүлсэн санал, хүсэлтийн мөрөөр тодорхой ажил зохион байгуулахаар болжээ.