ХАМТАРСАН ЗӨВЛӨГӨӨН, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЖ, ЯЛТНУУДАД САНАМЖ ГАРДУУЛАВ

A- A A+
ХАМТАРСАН ЗӨВЛӨГӨӨН, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЖ, ЯЛТНУУДАД САНАМЖ ГАРДУУЛАВ
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын прокурорын газар, Хархорин сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба, Хархорин сум дахь сум дундын Цагдаагийн хэлтэстэй хамтран "Тодорхой албан тушаал эрхлэх үйл ажиллагаа явуулах эрх хасах ял шийтгүүлсэн ялтанд хяналт тавих ажиллагаанд анхаарах асуудал, хамтын ажиллагаа” сэдэвт зөвлөгөөн, хэлэлцүүлэг зохион байгуулсан байна. Дээрх ажлын хүрээнд тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ял эдлүүлэх ажиллагаанд хууль хяналтын байгууллагууд хэрхэн хамтарч ажиллах, тодорхой албан тушаал эрхлэх үйл ажиллагаа явуулах эрх хасах ял эдлүүлэх ажиллагаанд учирч буй хүндрэл бэрхшээл, цаашид анхаарах зүйл, хууль, тогтоомж хэрэгжүүлэх явцад гарч байгаа ойлголтын зөрүүтэй асуудлуудаар санал сонилцож нэгдсэн шийдэлд хүрчээ. Хамтарсан зөвлөгөөн, хэлэлцүүлгээс тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ял эдлүүлэх ажиллагаанд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага, Цагдаагийн байгууллагаас анхаарч ажиллах, хууль тогтоомжийг хэрхэн хэрэгжүүлж ажиллах талаар Хархорин сум дахь сум дундын прокурорын газраас "Зөвлөмж” боловсруулж, Хархорин дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба, Цагдаагийн хэлтэст хүргүүлэхээр тогтсон бөгөөд зөвлөгөөн, хэлэлцүүлгийн үеэр тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ял шийтгүүлсэн ялтнуудад "Санамж” гардуулах ажил зохион байгуулжээ.