Сэлэнгэ аймгийн прокурорын газар, аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлтэй хамтран бүх сумдын салбар зөвлөлийн дарга нар, цагдаагийн хэсгийн төлөөлөгч нарт сургалт, зөвлөгөөн зохион байгууллаа. Зөвлөгөөнд Монгол Улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн ахлах мэргэжилтэн Д.Жанчивдоржийг урьж оролцуулан "Монгол Улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлөөс 2017 онд дэвшүүлсэн зорилт, үйл ажиллагааны үндсэн чиглэл, улсын хэмжээнд хэрэгжиж байгаа хөтөлбөрийн бодлого, зорилт цаашид анхаарах асуудлууд” сэдвээр мэдээлэл хийлгэсний зэрэгцээ "Орон нутгийн ГХУСАЗСЗ-үүдийн үйл ажиллагааны өнөөгийн байдал, хууль хяналтын болон хууль сахиулах байгууллагуудын хамтын ажиллагаа, анхаарах асуудал” сэдвээр хичээл заалгасан нь үр дүнтэй болжээ. Зөвөлгөөнд аймгийн прокурорын газрын хяналтын прокурор А.Энхтуяа "Гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд Прокурорын байгууллагын үүрэг оролцоо, бүрэн эрхийн хүрээнд хамаарах асуудлууд” сэдвээр, аймгийн прокурорын орлогч прокурор Б.Энхтулга "Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр цаашид анхаарах асуудлууд” сэдвээр тус тус мэдээлэл хийсэн байна. Сэлэнгэ аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл болон салбар зөвлөлийн дарга, нарийн бичгийн дарга нарын дийлэнх нь шинээр томилогдсон тул орон нутагтаа энэ ажлыг хэрхэн зохион байгуулах, ажиллах арга хэлбэрээ зөв тодорхойлох, хуулийн байгууллагуудтай хэрхэн хамтарч ажиллах , иргэдийг энэ ажилд хэрхэн татаж оролцуулах, тэдний оролцоог хэрхэн нэмэгдүүлэх зэрэг тулгамдаж буй асуудлуудаар мэдээлэл, сургалт явуулсан ач холбогдолтой зөвлөгөөн боллоо гэж зөвлөгөөнд оролцогчид дүгнэжээ. Цаашид аймгийн прокурорын газар Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлтэй хамтран үр дүнтэй олон ажлыг хийхээр төлөвлөсөн байна.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба