ХЯНАЛТАНД БАЙГАА ЯЛТНУУДЫГ ОРШИН СУУГАА ГАЗРАА БАЙГАА ЭСЭХИЙГ ХАМТРАН ШАЛГАХААР ШИЙДВЭРЛЭЖЭЭ

A- A A+
ХЯНАЛТАНД БАЙГАА ЯЛТНУУДЫГ ОРШИН СУУГАА ГАЗРАА БАЙГАА ЭСЭХИЙГ ХАМТРАН ШАЛГАХААР ШИЙДВЭРЛЭЖЭЭ
Баянгол дүүргийн прокурорын газрын Ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих ажлын чиглэлээр тус дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтэстэй хамтарсан зөвлөгөөн зохион байгуулсан байна. Зөвлөгөөнд туслах прокурор Д.Энхбаяр "Ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих чиг үүргийг дүүргийн хэмжээнд хэрэгжүүлэх нь” сэдвээр мэдээлэл хийжээ.  Зөвлөгөөнөөс Цагдаагийн  хоёдугаар хэлтсийн харъяа нийт 10 хороодыг хариуцсан хэсгийн байцаагч нараас хяналтанд байгаа ялтнуудын хувийн хэргийг сар бүр прокурорт хянуулж байх графикийг гарган ажиллахаар болсон байна. Мөн гэнэтийн байдлаар хяналтанд байгаа ялтнуудыг оршин суугаа газраа байгаа эсэхийг хамтран шалгахаар шийдвэрлэжээ.