“АМЕРИКИЙН НЭГДСЭН УЛСЫН ЭРХ ЗҮЙН ТОГТОЛЦОО БА ШҮҮХ ХУРАЛДААНЫ МЭТГЭЛЦЭЭН” СЭДЭВТ СУРГАЛТ АРХАНГАЙ АЙМАГТ ЭХЭЛЛЭЭ

A- A A+
“АМЕРИКИЙН НЭГДСЭН УЛСЫН ЭРХ ЗҮЙН ТОГТОЛЦОО БА ШҮҮХ ХУРАЛДААНЫ МЭТГЭЛЦЭЭН” СЭДЭВТ СУРГАЛТ АРХАНГАЙ АЙМАГТ ЭХЭЛЛЭЭ

Монгол Улсын Ерөнхий прокурорын газрын урилгаар АНУ-ын Техасын их сургуулийн хуулийн сургуулийн профессор, шүүгч  Жое Спурлок,  шүүгч хуульч Мэттью Райт нар манай улсад хүрэлцэн ирж, энэ сарын 19-ны өдрийг хүртэлх хугацаанд зарим дүүрэг, орон нутгийн прокуроруудад сургалт явуулахаар төлөвлөсөн байгаа. Энэ ажлын хүрээнд Америкийн нэгдсэн улсын Техасын их сургуультай хамтран Архангай аймгийн төвд зохион байгуулж буй "Америкийн Нэгдсэн улсын эрх зүйн тогтолцоо ба шүүх хуралдааны мэтгэлцээн” сэдэвт сургалт өнөөдөр Архангай аймагт эхэллээ. Сургалтыг нээж Улсын Ерөнхий прокурорын орлогч, Төрийн хууль цаазын шадар зөвлөх Г.Эрдэнэбат сургалтад оролцож байгаа прокуроруудад амжилт хүсчээ. Дээрх сургалтад Архангай аймгийн прокуроруудаас гадна  Баянхонгор, Өвөрхангай, Хөвсгөл аймгийн прокурорууд оролцож байна.  Прокуроруудад явуулж буй сургалтын гол сэдэв нь шүүх хуралд улсын яллагчийн мэтгэлцэх аргачлал бөгөөд мөрдөн байцаах ажиллагаан дахь прокуроруудын оролцоо, нотлох баримт, дээж цуглуулах, хохирогч, гэрч, шинжээчийг шүүх хуралд бэлтгэх, эдийн засгийн гэмт хэргийн талаарх шинжээчийн дүгнэлт, эрүүл мэндийн эсрэг гэмт хэргийн талаарх шинжээчийн дүгнэлт, зам тээвэр, ослын хэргийн талаар шинжээчийн дүгнэлт, талуудаас хүсэлт гаргах, шийдвэрлэх, хэргийг танилцуулах ач холбогдол зэрэг сэдвээр хичээл орж байгаа юм байна.