СУМ ДУНДЫН ПРОКУРОРЫН ГАЗАР ХАМТАРСАН ЗӨВӨЛГӨӨН, СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ

A- A A+
СУМ ДУНДЫН ПРОКУРОРЫН ГАЗАР ХАМТАРСАН ЗӨВӨЛГӨӨН, СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ

Сэлэнгэ аймгийн Сайхан сум  дахь Сум дундын Прокурорын газрын 2017 оны 2-р улирлын төлөвлөгөөний дагуу тус прокурорын газраас  харьяа Цагдаагийн тасгийн бие бүрэлдэхүүнтэй хамтарсан зөвлөгөөн зохион байгуулжээ. Тус зөвлөгөөнд ахлах прокурор С.Батзул, хяналтын прокурор Н.Бадам, Т.Дэлгэрсайхан, Цагдаагийн тасгийн дарга, дэд хурандаа Д.Бүрэнбаатар болон хэрэг бүртгэх, мөрдөн байцаах эрх бүхий албан тушаалтнууд бүрэн хамрагдсан байна. Дээрхи зөвлөгөөн "Гэмт хэргийн тухай гомдол, мэдээл бүртгэх, шалгах ажиллагаанд анхаарах” сэдвээр явагджээ. Сэлэнгэ аймгийн прокурорын газар нь 2017 оны эхний 5 сарын байдлаар нийт 110 гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээлэлд хяналт тавин ажилласнаас 47 гомдол, мэдээлэлд эрүүгийн хэрэг үүсгэж, 57 гомдол мэдээлэлд эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзаж, хяналт тавьсан гомдол, мэдээлийн 23 буюу 20.9 хувьд нь хугацаа сунгаж шалгасан байна. Зөвлөгөөнөөс гэмт хэргийн тухай гомдол мэдээллийг 5 хоногийн хугацаанд шалгахдаа хийгдвэл зохих ажлыг бүрэн хийсэн байх, зайлшгүй шаардлагатай тохиолдолд хугацаа сунгаж шалгах, прокурор нь гомдол, мэдээллийг шалгах ажиллагаанд тасралтгүй хяналт тавих гэх мэт шийдвэр гарчээ.  Мөн зөвлөгөөний явцад хяналтын прокурор Т.Дэлгэрсайхан "Хойшлуулашгүй ажиллагаа явуулах үндэслэл” сэдвээр тус Цагдаагийн тасгийн 24 алба хаагчдад сургалт явуулсан байна.