ДУНДГОВЬ АЙМГИЙН ПРОКУРОРЫН ГАЗРААС ЭРҮҮГИЙН НӨХЦӨЛ БАЙДЛЫН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХИЙЖЭЭ

A- A A+
ДУНДГОВЬ АЙМГИЙН ПРОКУРОРЫН ГАЗРААС  ЭРҮҮГИЙН НӨХЦӨЛ БАЙДЛЫН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХИЙЖЭЭ
Дундговь аймгийн Прокурорын газраас орон нутгийн "Ард” телевизээр Улсын Ерөнхий прокурорын газар болон Аймгийн прокурорын газраас 2017 онд дэвшүүлсэн зорилт, прокурорын байгууллагын үйл ажиллагаа болон эрүүгийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийжээ.  2017 оны 1 дүгээр улирлын байдлаар тус прокурорын газраас хянан шийдвэрлэсэн гомдол, мэдээлэл, эрүүгийн хэргийн шийдвэрлэлтийн талаар 2016 оны мөн үетэй харьцуулан тодорхой төрлийн гэмт хэргийг бууруулахад чиглэсэн удирдлага зохион байгуулалтын ямар арга хэмжээ авч ажиллаж байгаа талаар, мөн тус аймагт үйлдэгдсэн олны анхаарал татсан, онц хүнд эрүүгийн хэргийн шийдвэрлэлтийн  талаар танилцуулсан байна.