“ГЭМТ ХЭРЭГ, ТҮҮНИЙ ХОР УРШИГ, АЛИВАА ХОРТ ЗУРШЛААС СЭРГИЙЛЭХ НЬ” СЭДЭВТ СУРГАЛТ БОЛЛОО

A- A A+
“ГЭМТ ХЭРЭГ, ТҮҮНИЙ ХОР УРШИГ, АЛИВАА ХОРТ ЗУРШЛААС  СЭРГИЙЛЭХ НЬ” СЭДЭВТ СУРГАЛТ БОЛЛОО
Ховд аймгийн Прокурорын газрын 2017 оны II улиралд хийж гүйцэтгэх ажлын төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу Аймгийн прокуророос санаачлан аймгийн Цагдаагийн газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албатай хамтран "Гэмт хэрэг, түүний хор уршиг, аливаа хорт зуршлаас сэргийлэх нь” сургалтыг  зохион байгуулжээ. Сургалтанд аймгийн прокурорын газрын ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих туслах прокурор Ж.Отгончимэг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх ажиллагаа хариуцсан шийдвэр гүйцэтгэгч, дэслэгч Д.Гомбосүрэн, олон нийттэй харьцах албаны ахлах байцаагч М.Оюунсүрэн, Замын цагдаагийн тасгийн зохицуулагч цагдаагийн ахмад М.Алтангэрэл нар оролцож  захиргааны хяналтанд байгаа ялтнуудад холбогдох сэдвээр хичээл заасан байна. Сургалтын гол зорилго нь захиргааны хяналтанд байгаа хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан болон хорих ял нь тэнсэгдсэн, тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялаар шийтгэгдсэн этгээдүүдэд дахин гэмт хэрэг, зөрчилд холбогдохоос урьдчилан сэргийлэх, тэднийг нийгэмшүүлэх, ажлын байраар хангах асуудлыг холбогдох байгууллагуудад уламжлан шийдвэрлүүлэхэд чиглэгджээ.