БУЛГАН АЙМГИЙН ПРОКУРОР, АЖИЛТНУУД БИЕ БЯЛДРЫН ХӨГЖИЛ, ЧИЙРЭГЖИЛТИЙН ТӨВШИН ТОГТООХ СОРИЛД ХАМРАГДЛАА

A- A A+
БУЛГАН АЙМГИЙН ПРОКУРОР, АЖИЛТНУУД БИЕ БЯЛДРЫН ХӨГЖИЛ,  ЧИЙРЭГЖИЛТИЙН ТӨВШИН ТОГТООХ СОРИЛД ХАМРАГДЛАА
Булган аймгийн Прокурорын газрын нийт прокурор, ажилтнууд "Хүн амын бие бялдрын хөгжил, чийрэгжилтийн төвшин тогтоох сорил”-д хамрагджээ. Төвшин тогтоох сорилыг аймгийн Биеийн тамир спортын хорооны дасгалжуулагч багш нар авсан байна. Тус аймгийн прокурорын газраас энэ ажлыг зохион байгуулах болсон шалтгаан нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2010 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 53 дугаар зарлигаар Монгол Улсын хүн амын орчин үеийн эрүүл амьдралын хэв маяг, зан үйлд сургах, аливаа саад, бэрхшээлийг даван туулах бие, сэтгэлийн тэсвэр хатуужилтай шинэ үеийг бий болгох зорилгоор уг сорилыг жил бүр явуулж, үнэлэлт дүгнэлтийг үндэслэн шаардлагатай арга хэмжээ авч ажиллахыг Монгол Улсын Засгийн газарт чиглэл болгосон байдаг байна.