ДОРНОГОВЬ АЙМГИЙН ПРОКУРОРЫН ГАЗРААС АХЛАХ АНГИЙН СУРАГЧДАД ХУУЛЬ СУРТАЛЧИЛЖЭЭ

A- A A+
ДОРНОГОВЬ АЙМГИЙН ПРОКУРОРЫН ГАЗРААС АХЛАХ АНГИЙН СУРАГЧДАД ХУУЛЬ СУРТАЛЧИЛЖЭЭ
Дорноговь аймгийн прокурорын газраас Зүүнбаян баг дахь Ерөнхий боловсролын 4 дүгээр сургуулийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хийж байгаа ажлыг аймгийн прокурорын баталсан шалгалтын удирдамжаар шалгажээ. Шалгалтын явцад тухайн сургуулиас 2016-2017 оны хичээлийн жилд багш албан хаагчид болон сурагчдийн дунд хууль тогтоомж хэрхэн сурталчилж байгаа,  тэдний хууль эрх зүйн мэдлэг дээшлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх талаар зохион байгуулж байгаа ажил байдалтай нь танилцсан байна. Энэ үеэр аймгийн прокурорын газрын туслах прокурор Ж.Айжуу, хяналтын прокурор Ө.Мөнхнавч нар Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хууль, Захиргааны хариуцлагын тухай зэрэг хуулиудыг тус сургуулийн ахлах ангийн сурагчдад тайлбарлан таниулж, хуульч мэргэжил, тэр дундаа прокурорын албан тушаал, чиг үүргийн талаар сурагчдын сонирхсон асуултанд хариулт өгч, аймгийн прокурорын газраас хууль тогтоомжийн асуудлаар боловсруулсан гарын авлага, боршур, сурталчилгааны  материалууд, сонин зэргийг тараан өгч прокурорын байгууллагын үйл ажиллагааг иргэд олон нийтэд сурталчлах ажлыг зохион байгуулжээ.