СУМДЫН ХЭСГИЙН ТӨЛӨӨЛӨГЧ НАРЫГ СУРГАЛТАД ХАМРУУЛАВ

A- A A+
СУМДЫН ХЭСГИЙН ТӨЛӨӨЛӨГЧ НАРЫГ СУРГАЛТАД ХАМРУУЛАВ
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын Прокурорын газар  харъяа 7 сумдын хэсгийн төлөөлөгч  нарт "Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийг шалгах, нотлох асуудал”, "Тэнсэгдсэн ялтанд цагдаагийн байгууллагаас тавих хяналтыг сайжруулах, анхаарах асуудал” сэдвээр нийт 3 цагийн сургалт зохион байгуулжээ. Сургалтыг явуулахдаа гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авах, бүртгэх, хянан шийдвэрлэх ажиллагаа болон хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулах  захиргааны зөрчлийг хянан шийдвэрлэх, захиргааны хяналтыг хэрхэн тавих талаар мэдээлэл өгсөн байна. Мөн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг хэрхэн зохион байгуулж ажиллах талаар харилцан санал солилцож, уг хяналтын ажилд гарч байгаа зөрчил, дутагдал, цаашид анхаарах асуудлуудын талаар үүрэг чиглэл өгч ажиллажээ.