\"ХЭРГИЙН ГАЗРЫН ҮЗЛЭГ БОЛОН ШҮҮХ ЭМНЭЛЭГ, КРИМИНАЛИСТИК ШИНЖИЛГЭЭНИЙ ҮЙЛ АЖИЛЛАГАА\" СУРГАЛТ ХОЁР ДАХЬ ӨДРӨӨ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

A- A A+
\
Улсын Ерөнхий прокурорын газрын Сургалт судалгааны төв, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн, Цагдаагийн Ерөнхий газрын сургалтын нэгдсэн төв хамтран "Хэргийн газрын үзлэг болон шүүх эмнэлэг, криминалистик шинжилгээний үйл ажиллагаа" сургалтыг хоёр дахь өдрөө зохион байгуулж байна. Тус сургалтад Нийслэл, Тээвэр, Дүүргийн прокурорын газрын прокурорууд хамрагдаж, хүн амины болон золгүй учрал, хулгайн гэмт хэрэг,  зам тээврийн газрын үзлэг, гэмт хэргийн газарт албаны нохой ашиглах арга зүй, цогцосны гадна үзлэг, задлан шинжилгээг хэрхэн хийж явуулдаг талаарх практик сургалтанд хамрагдаж байна. Түүнээс гадна прокуруудад Улсын Ерөнхий прокурорын газрын Сургалт судалгааны төвийн судлаач багш нар болон Цагдаагийн Ерөнхий газар, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн мэргэшсэн жинжээч нар танхимын сургалтыг зохион байгуулж байгаа юм. Энэхүү сургалтын үйл ажиллагаа өчигдөр Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнд болон Цагдаагийн Ерөнхий газрын сургалтын нэгдсэн төвд хоёр зэрэг болсон. Тодруулж хэлбэл, Цагдаагийн Ерөнхий газрын сургалтын нэгдсэн төвд болсон нээлтийн арга хэмжээнд Улсын Ерөнхий прокурорын газрын  Тамгын газрын дарга Ц.Арвинбуудай оролцсон бол, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнд болсон нээлтийн арга хэмжээнд Улсын Ерөнхий прокурорын газрын Тамгын газрын орлогч дарга Ш.Сүхбат оролцож сургалтын үйл ажиллагаанд амжилт хүссэн. Хоёр дахь өдрөө үргэлжилж байгаа сургалтад идэвхитэй оролцож байгаа прокуроруудад сургалтын төгсгөлд гэрчилгээ олгох юм байна.