ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ ЖОЛООДОХ ЭРХ ХАСАХ ЯЛААР ШИЙТГҮҮЛСЭН ЯЛТНУУДАД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАВ

A- A A+
ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ ЖОЛООДОХ ЭРХ ХАСАХ ЯЛААР ШИЙТГҮҮЛСЭН ЯЛТНУУДАД  СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАВ
Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас санаачлан тус сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба болон Замын цагдаагийн тасагтай хамтран Тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялаар шийтгүүлсэн ялтнуудад  сургалт зохион байгуулжээ.Сургалтанд тус прокурорын газрын Ял эдлүүлэх ажиллагаанд тавих хяналт хариуцсан туслах прокурор Э.Ариунболд, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны дарга, хошууч Ц.Хэрлэн, хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх ажиллагаа хариуцсан шийдвэр гүйцэтгэгч С.Буянхишиг, Замын цагдаагийн тасгийн зохицуулагч, цагдаагийн ахлах дэслэгч Г.Насанжаргал нар оролцож ялтнуудад мэдээлэл хийсэн байна.  Гэмт хэрэгт холбогдсон ялтнуудад дахин гэмт хэрэг, зөрчилд холбогдохоос урьдчилан сэргийлэх зорилгоор Монгол Улсын Хууль зүйн сайдын 2013 оны 06 сарын 11-ний өдрийн А/130  тоот тушаалаар батлагдсан "Тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг хасах ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих журам”, "Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль”, "Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль”-уудаар сургалт, яриа таниулга хийж, гарын авлага тарааж ажилласан байна.