“БАЙГУУЛЛАГЫН ТӨЛӨВШИЛ БА ХУВЬ ХҮНИЙ МАНЛАЙЛАЛ, АЖЛЫН ХАНДЛАГА” СЭДЭВТ СУРГАЛТ ХИЙЖЭЭ

A- A A+
“БАЙГУУЛЛАГЫН ТӨЛӨВШИЛ БА ХУВЬ ХҮНИЙ МАНЛАЙЛАЛ, АЖЛЫН ХАНДЛАГА” СЭДЭВТ СУРГАЛТ ХИЙЖЭЭ
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас нийт прокурор, ажилтнуудынхаа дунд "Байгууллагын төлөвшил ба хувь хүний манлайлал, Ажлын хандлага” сэдэвт 2 цагийн сургалтыг "Шихихутуг” Их сургуулийн багш, Хуульч Ц.Амарсанааг урьж зохион байгуулсан байна. Сургалтаар манлайлал гэж юуг хэлэх, хэрхэн үр бүтээлтэй ажиллах, ажлын хандлага, хэрхэн бүтээмж өндөртэйгээр ажиллах, асуудлыг даван туулах чадвар зэрэг асуудлуудын талаар сонирхолтой лекц оржээ. Тус дүүргийн прокурорын газраас прокурор, ажилтнуудынхаамэдлэг, боловсролд анхаарч хууль эрх зүйн чиглэлээс бусад чиглэлээр гаднаас багш урьж лекц оруулах ажлыг уламжлал болгон хэрэгжүүлэн ажиллаж байгаа юм байна.