ОРХОН АЙМГИЙН ПРОКУРОРЫН ГАЗРААС 5 БАГИЙН ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖЛЫГ ШАЛГАВ

A- A A+
ОРХОН АЙМГИЙН ПРОКУРОРЫН ГАЗРААС 5 БАГИЙН ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖЛЫГ ШАЛГАВ
 Орхон аймгийн прокурорын газраас 2017 оны 1 дүгээр улиралд үйлдэгдсэн гэмт хэргийн гаралт, түүний шалтгаан нөхцлийг судлан үзсэний үндсэн дээр судалгааны дүнг үндэслэн 2017 оны 5 дугаар сард гэмт хэргийн гаралт өссөн Оюут, Уурхайчин, Согоот, Эрдэнэ, Яргуйт зэрэг нийт 5 багийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг шалгаж, шалгалтаар илэрсэн зөрчил дутагдыг арилгуулахаар 5 мэдэгдэл бичсэн байна. Багийн засаг дарга болон түүний ажлын албаны гишүүд шинэчлэгдэж, өөрчлөгдсөнтэй холбогдуулан аймгийн прокурорын газраас шалгалтанд хамрагдсан багийн Засаг дарга, түүний ажлын албаны гишүүдэд сургалт, зөвлөгөөн зохион байгуулжээ.  Тус сургалт, зөвлөгөөнөөр шалгалтын дүн болон прокурорын бичсэн мэдэгдлийн мөрөөр авах арга хэмжээ, цаашид харьяа багийнхаа нутаг дэвсгэрт гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг хэрхэн зохион байгуулах, ямар арга хэмжээ авах талаар заавар, зөвлөгөө өгсөн байна. Сургалтаар аймгийн прокурорын орлогч прокурор С.Ёндонсамбуу Прокурорын байгууллагын бүтэц, чиг үүрэг, бодлого, зорилтын талаар болон 2017 оны эхний 3 сарын байдлаар аймгийн хэмжээнд үйлдэгдсэн гэмт хэргийн гаралт, түүний шалтгаан нөхцлийн талаар, аймгийн прокурорын туслах прокурор Ц.Мөнхтуяа, Э.Улаанаа, хяналтын прокурор Б.Бүжинлхам нар "Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хууль, Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулинд заасан багийн засаг даргын эрх, үүрэг " сэдвээр сургалт зохион байгуулсан байна. Сургалтын төгсгөлд багийн Засаг дарга болон түүний ажлын албаны гишүүд энэхүү сургалт, зөвлөгөөн нь тэдний цаашдын ажилд үр дүн өгөхүйц ач холбогдолтой сургалт, зөвлөөн болсон талаараа хэлжээ.