“ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖЛЫГ ЭРЧИМЖҮҮЛЭХ НЬ-2017” СЭДЭВТ НЭГДСЭН ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО

A- A A+
“ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖЛЫГ ЭРЧИМЖҮҮЛЭХ НЬ-2017” СЭДЭВТ НЭГДСЭН ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО
Налайх дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал,  ГХУСАЗ Зөвлөлөөс "Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх нь-2017” сэдэвт нэгдсэн зөвлөгөөнийг зохион байгуулжээ. Зөвлөлгөөнд Дүүргийн засаг дарга болон дүүргийн шүүх, прокурорын газар, цагдаагийн хэлтэс, мэргэжлийн хяналтын алба зэрэг хууль хяналтын байгууллагууд, мөн дүүргийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг бүх байгууллага, аж ахуйн нэгж, хороодын удирдлага, иргэдийн төлөөлөл оролцсон байна. Тус зөвлөлгөөнөөр дүүргийн хэмжээнд гэмт хэргийн гаралт өсөх болсон шалтгаан нөхцөл, цаашид авах арга хэмжээ, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулахад анхаарах асуудлуудын талаар хэлэлцжээ.   Зөвлөгөөнд Налайх Багахангай дүүргийн прокурор Ц.Ариунболд дүүргийн прокурорын газраас гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр 2017 оны эхний улиралд зохион байгуулсан ажлын талаар танилцуулж, төрийн болон төрийн бус байгууллага аж ахуйн нэгжүүд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг хэрхэн зохион байгуулах, прокурорын мэдэгдэл, түүний үр нөлөө, мэдэгдлийн мөрөөр авах арга хэмжээний талаар зөвлөгөөнд оролцогчдод танилцуулга мэдээлэл хүргэсэн байна. Тус зөвлөгөөнд оролцогчид дүүргийн хэмжээнд Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх, уг ажлыг зохион байгуулахад дүүргийн нутгийн захиргаа, хууль хяналтын байгууллага, төрийн болон төрийн бус байгууллага, иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудыг татан оролцуулах, гэмт хэргийн гаралтыг бууруулахад хамтран ажиллах талаар "ЗӨВЛӨМЖ” гаргаж, хэрэгжилтийг ханган ажиллахаар шийдвэрлэжээ.