ХИЛИЙН ХОРИГ ТАВИХ, ЦУЦЛАХ АРГА ХЭМЖЭЭГ ХЭРХЭН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГААГ ШАЛГАЖЭЭ

A- A A+
ХИЛИЙН ХОРИГ ТАВИХ, ЦУЦЛАХ АРГА ХЭМЖЭЭГ  ХЭРХЭН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГААГ ШАЛГАЖЭЭ
 Баян-Өлгий аймгийн прокурорын газраас Хилийн хориг тавих, цуцлах арга хэмжээг хэрхэн хэрэгжүүлж байгааг сүүлийн 5 жилийн байдлаар удирдамжийн дагуу шалгажээ.   Сүүлийн 5 жилийн байдлаар  42 хэрэгт холбогдох   76 сэжигтэн, яллагдагчийн  гадаадад зорчих эрхийг болон Монгол Улсаас гарахыг түр түдгэлзүүлсэн байна. Эдгээр хэргүүдийн шийдвэрлэлтийн байдлыг авч үзвэл 33 яллагдагчийг шүүхэд шилжүүлж, 25 сэжигтэн,  яллагдагчийг хэрэгсэхгүй болгож, 4 сэжигтэн, яллагдагчид холбогдох хэргийг харьяаллаар шилжүүлж,  1 хэргийг түдгэлзүүлэн  шийдвэрлэжээ.  Шалгалтаар зарим сэжигтэн, яллагдагч нарын хэрэг шүүхээр таслагдаж ялгүй болсон,  прокуророос  хэрэгсэхгүй болсон байхад хилийн хориг  цуцлагдаагүй,  яллах дүгнэлтийн хавсралтанд хилийн хориг  тавигдсан талаар дурдаагүй байсан байна. Түүнээс гадна зарим тохиолдолд яллах дүгнэлтэнд дурдсан боловч шүүхийн шийтгэх тогтоолд энэ талаар дурдаж бичээгүй, үүнээс болж хорихоос өөр төрлийн   ял шийтгүүлсэн ялтнуудад хилийн хориг тавих талаар  Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас  санал ирж ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих чиглэлээр давхар хяналт тавьсан байжээ. Мөн хилийн хориг тогтоосон талаар цахимд бүртгээгүй, гадаадад зорчих эрхийг түр түдгэлзүүлэхдээ албан бичгийг дэлгэрэнгүй бичдэггүй, албан бичгийг хувийг хэрэгт хавсаргаагүй, гомдлын холбогдогчид  хилийн хориг тогтоосон зэрэг зөрчлүүд илэрсэн байна. Шалгалтын дүнг аймгийн прокурорын газрын Зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж, илэрсэн зөрчлүүдийг арилгах талаар аймаг дахь Цагдаагийн газарт  болон  Хил хамгаалах ерөнхий газарт хилийн хоригийг цаашид үргэлжлүүлэх шаардлагагүй  15 сэжигтэн, яллагдагчийн хилийн хоригийг цуцлуулахаар албан бичиг хүргүүлж,  хилийн хоригтой холбоотой журмуудын хэрэгжилтийг хангаж ажиллах талаар прокуроруудад зөвлөмж, үүрэг чиглэл өгч ажиллаа. Ингэснээр хилийн хориг тавих, цуцлах журмын хэрэгжилт сайжирч, хүний эрх, эрх чөлөөг зөрчихгүй байх  үр дүнтэй арга хэмжээ болжээ.